Жүдо бөхийн ААШТ-д Монголын 18 тамирчин хүч сорихоор боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод эхлэх бөгөөд Монгол Улсаас нийт 18 тамирчин оролцохоор болжээ.

Тус тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд шигшээ багийг ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар удирдан, дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нар хамтран ажиллах юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч эх орноо төлөөлөн барилдана.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эрэгтэйчүүд:

  • 60 кг: Т.Түмэнжаргал
  • 66 кг: К.Ёолк, Ө.Жанцандорж
  • 73 кг: О.Уранбаяр
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: А.Мөнх-Эрдэнэ
  • -100 кг: Ц.Ган-Эрдэнэ
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэйчүүд:

  • 48 кг: Ж.Анударь
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
  • 63 кг: Л.Энхрийлэн
  • 70 кг: С.Лхагвадулам
  • -78 кг: О.Хүслэн, Ж.Урангоо
  • +78 кг: А.Адьяасүрэн

Энэ удаагийн бүрэлдэхүүнд 2026 оны улсын аваргад түрүүлсэн тамирчид багтсан бөгөөд зарим жинд хоёр тамирчин оролцохоор онцлог байна.

Өмнөх амжилт ба энэ удаагийн хүлээлт

2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдочид амжилттай оролцож, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн, Б.Баасанхүү нар алтан медаль хүртэж байсан. Харин өнгөрсөн жил эмэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд медальгүй өндөрлөсөн.

Мөн сүүлийн хоёр жилийн холимог багийн тэмцээнээс Монголын баг мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу