Дорнод аймгийн Дашбалбар суманд нэг мянган боодол хадлангийн өвс хулгайлсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Цагдаагийн байгууллагад 2026 оны аравдугаар сарын 6-нд “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын явцад иргэн “Б”-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий нэг мянган боодол хадлангийн өвсийг иргэн “С” хулгайлсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар гэм буруутай эсэхийг шүүх тогтооно.
Цагдаагийн байгууллагаас иргэд, малчдад хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулахыг анхааруулжээ. Мөн сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөсөн байна.