ОХУ-ын нэрт поп дуучин Алсу буюу Алсу Ралифовна Абрамова 2025 оны тавдугаар сарын 17-нд “Аса Арена”-д бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэрээр энэ удаад дан эмэгтэйчүүдээс бүрдсэн амьд хөгжмийн хамтлаг болон Монгол Улсын симфони оркестртой хамтран уран бүтээлүүдээ хүргэх юм. Алсугийн Монгол дахь тоглолт нь түүний хувьд хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд тэрээр анх 2002 оны наймдугаар сард манай улсад уран бүтээлээ толилуулж байв.
Тоглолтын хөтөлбөрт түүний монголчуудын дунд танил болсон:
- “Өвлийн дуу”
- “Заримдаа”
- “Соло” зэрэг хит уран бүтээлүүд багтах аж.
Алсугийн тухай товчхон
- Алсу нь “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан тэрбумтан Ралф Сафины охин.
- Татарстаны Бугульма тосгонд төрсөн.
- ОХУ-ын гавьяат жүжигчин, Татарстан, Башкортостаны ардын жүжигчин цолтой.
- 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон.
Тэрээр анхны цомгоо 1999 онд гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа алдаршсан бол 2000 онд “Евровидение”-д “Соло” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байсан. Харин хамгийн сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ гаргасан байна.