15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

K-POP-ын одод Монголын тайзнаа газардана: Taeyang, Ailee нар Улаанбаатарт тоглоно!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

K-POP сонирхогчдын хувьд 2025 оны зургадугаар сарын 21-ний өдөр мартагдашгүй түүх болон үлдэх нь дамжиггүй. Тэр өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Супер концерт-2025” нэртэй дэлхийн хэмжээний шоу тоглолт зохион байгуулагдах бөгөөд дэлхий дахинаа алдаршсан K-POP урлагийн төлөөллүүд монголчуудад зориулсан тоглолтоо анх удаа толилуулах гэж байна.

Энэхүү тоглолтын гол онцлог бол Солонгосын домогт “Big Bang” хамтлагийн гол дуучин Taeyang Монголын тайзан дээр гарч, өөрийн хит болсон “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дуунуудаараа фэнүүддээ баяр хөөр, сэтгэл хөдлөл дүүрэн үдшийг бэлэглэх гэж байгаад оршино. Түүний өвөрмөц өнгө аяс, тайзны гайхалтай хөдөлгөөн, амьд дуу хоолой Монголын хөгжмийн тайзанд шинэ амьсгал оруулна.

Мөн түүгээр зогсохгүй, хүчирхэг хоолой, сэтгэл хөдлөм уран бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан соло уран бүтээлч Ailee “Heaven”, “I Will Show You”, “U&I” зэрэг хит дуунуудаараа монгол үзэгчдийг байлдан дагуулахаар ирнэ. Тайзнаа гарч, амьд дуу хоолойгоороо шууд мэдрэмж хүргэх Ailee-гийн тоглолт олон хүний хүсэн хүлээж буй мөч байх нь гарцаагүй.

Энэ тоглолт нь зөвхөн хоёр одын тоглолтоор хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн шилдэг DJ, артистууд болон Монголын сор уран бүтээлчид, бүжигчид, тайзны шоу хөтлөлт бүгд нэг дор цогцолж, үзэгчдэд огт мартагдашгүй, өвөрмөц туршлага мэдрүүлэх зорилготой.

“Супер концерт-2025” тоглолт 2025 оны зургаадугаар сарын 21-ний Бямба гарагт 14:00 цагаас эхэлж, шөнө дуустал үргэлжлэх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд зориулан бэлдсэн тусгай тайзан дээр явагдана. Энэ бол зөвхөн хөгжмийн тоглолт биш, харин бүрэн хэмжээний шоу үйл явдал болох юм.

Тасалбарын борлуулалт зөвхөн SHOPPY платформоор дамжуулан 2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны 20:00 цагаас эхэлсэн. Үнийн хувьд Mid Bird тасалбар 165,000 төгрөгөөр хязгаарлагдмал хугацаанд зарагдаж байгаа бөгөөд энэ ангилалд нийт 3,000 ширхэг тасалбар багтжээ. Mid Bird ангилал дуусмагц General Admission тасалбар 225,000 төгрөгөөр худалдаанд гарна. Мөн Super Fan Experience 375,000 төгрөгийн үнэтэйгөөр 500 ширхэг тасалбар хязгаарлагдмал байдлаар зарагдаж байгаа бол VIP Experience ангилал аль хэдийнэ дууссан байна. Ultimate Experience Zone багц мөн хязгаарлагдмал тоогоор бэлэн байгаа бөгөөд зохион байгуулагчдын мэдээлснээр тасалбарын борлуулалт хугацаанаас үл хамааран бүгд дуусмагц хаагдах юм.

Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “EVANDIS entertainment” баг ажиллаж байна. Тэдний зүгээс энэ бол зөвхөн хөгжмийн тоглолт биш, Монголын залуусын хүлээлтийг давсан дэлхийн түвшний соёлын нэгдэл болох болно хэмээн онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here