Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчны хашаа руу дайрч, 63 мал барьжээ

Баян-Өлгий аймгийн Бугат суманд малчин айлын хашаа руу баавгай дайрч, олон тооны мал барьсан талаарх мэдээлэл цахим орчинд түгсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас (БОУАӨЯ) албан ёсны тодруулга өглөө. Тус яамнаас мэдээлснээр уг хэрэг аравдугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд зэрлэг баавгай айлын хашаанд нэвтэрч нийт 63 тооны мал барьж хороосон байна.

Иргэд бэртээгүй бөгөөд баавгайг устгажээ

Халдлагын үеэр нутгийн иргэд, малчид өртөж бэртэж гэмтээгүй байна. Дуудлагын дагуу холбогдох албаныхан шуурхай ажиллаж, дахин аюул учруулахаас сэргийлэн тухайн баавгайг устгаж, орчны аюулгүй байдлыг бүрэн хангажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу