799 бульдог нэг дор: Мехикод Гиннесийн амжилт шинэчлэхээр цуглажээ

Мексикийн нийслэл Мехико хотод 799 бульдог нохой эзэдтэйгээ цуглаж, нэг дор хамгийн олон нохой оролцуулсан гэрэл зургаар Гиннесийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэхийг зорьжээ.

Арга хэмжээг зохион байгуулсан «Bulldog Mexico» холбооны ерөнхийлөгч Эрик Эрнандесийн хэлснээр, өмнөх амжилтыг Москвад 710 нохой цуглуулан тогтоосон бөгөөд тэдгээр нь өөр өөр үүлдрийнх байсан байна.

“Бид зөвхөн англи, франц бульдог нохдыг цуглуулсан. Бидний тоолсноор яг 799 нохой ирсэн байна” гэж Э.Эрнандес хэлсэн байна.

Энэ удаагийн цугларалтад зөвхөн англи, франц бульдог үүлдрийн ноход оролцсоныг зохион байгуулагчид онцолжээ. Харин дээд амжилт тогтоосон эсэхийг Гиннесийн төлөөлөгчид албан ёсоор баталгаажуулах юм.

Өдөрлөгийн үеэр эзэд нохдынхоо хамт зургаа авахуулж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн оролцсон нохой бүрийг бүртгэн, албан ёсны тооллогод хамруулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу