19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Дээд шүүхээс эмч П.Батчулуунд цагаатгалын шийдвэр гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэх хэргээр өмнө нь хоёр жилийн хорих ял авсан Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууны гомдлыг Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэн, түүнийг цагаатгах шийдвэр гаргалаа.

2025 оны зургадугаар сарын 4-нд болсон уг шүүх хуралдаанаар түүний гэм буруугүйг тогтоож, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон юм. Ингэснээр П.Батчулуун эмч цэвэр нэр хүндтэйгээр хууль, шүүхийн маргаанаас бүрэн чөлөөлөгдөж байна.

Уг хэрэг нь нийгмийн анхаарлыг татаад байсан ба эрүүл мэндийн салбарын хууль ёсны хүрээн дэх мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн хариуцлага зэрэг асуудлыг хөндөж байв. Шүүхийн энэхүү эцсийн шийдвэр нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байсан нөхцөл байдлыг тодорхой болгоход чухал нөлөө үзүүллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here