18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Оросын пуужинт дайралтаар Киевт дор хаяж 15 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Оросын зүгээс Украины нийслэл рүү явуулсан хамгийн том дайралтуудын нэг болж, Киев хотод дор хаяж 15 хүн амь насаа алдаж, олон арван хүн шархадсан тухай албаныхан мэдээллээ.

Энэ халдлага өнгөрсөн шөнийн турш үргэлжилсэн бөгөөд Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко-гийн мэдээлснээр, нийтдээ 440 дрон, 32 пуужин хөөргөсөн байна.

Уг дайралт нь Оросын 2022 онд эхлүүлсэн бүрэн хэмжээний дайны үеэр Киев рүү хийсэн хамгийн том бөмбөгдөлтүүдийн нэг болж байна.

Талуудын хооронд харилцан дайралт өрнөж байгаа бөгөөд Москвагийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем 147 Украины дроныг шөнийн турш устгасан аж.

Киев хотод пуужингийн цохилт 9 давхар орон сууцанд туссан бол нийт 27 дүүрэг шууд болон шууд бус байдлаар бөмбөгдөлтөд өртжээ.

“Аймшигтай хар дарсан зүүд шиг өглөө: нурангид дарагдсан хүмүүс, бүрэн нурсaн барилгууд…,” хэмээн Украины парламентын гишүүн Леся Василенко “X” (хуучнаар Twitter)-т бичжээ.

Хот даяар тэсрэлтийн хүчтэй чимээ, Украины зөөврийн агаарын хамгаалалтын ангиудын дроны эсрэг ашигласан автомат бууны буудалцаан шөнөжингөө үргэлжилсэн байна. Өглөө дахин агаарын түгшүүр дуугарч, аврах ажиллагаанд хүндрэл учруулжээ.

Орос сүүлийн долоо хоногуудад Украины эсрэг агаараас довтлох ажиллагаагаа улам эрчимжүүлж, олон дроныг зэрэг ашиглан Украины хамгаалалтыг давах тактик хэрэглэж байгаа нь ийнхүү томоохон хохирол дагуулаад байна.

Одоогийн ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү довтолгоог “цэвэр террор” хэмээн нэрлэж, “Путин зөвхөн дайн үргэлжлүүлж чадах учраас л ийм довтолгоо хийж байна” хэмээн буруутгажээ.

“Энэ дэлхийн хүчирхэг гүрнүүд энэ бүхнийг үл тоон нүдээ анивал муу хэрэг. Бидэн шиг энгийн, энх тайвнаар амьдрахыг хүссэн хүмүүс биш, харин террористууд л зовох ёстой” хэмээн тэр хэлсэн байна.

Мөн Украины өмнөд нутгийн Одесса хот дрон довтолгоонд өртөж, нэг хүн амиа алдаж, дор хаяж 10 хүн шархадсан тухай Клименко мэдээлжээ.

Канад дахь “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг хүсч байсан ч Трамп дундад Дорнодод үүссэн хямралын улмаас айлчлалаа богиносгож, уулзалт цуцлагджээ.

Энэхүү мэдээлэл нь Украины зүгээс АНУ-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх гол боломж гэж харж байсан Зеленский болон түүний засаг захиргаанд томоохон цохилт болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here