27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Өвөрхангайд шүд, эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг 1998 оноос хойш хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд алслагдсан бүс нутгуудад шүд, эрүү, нүүрний нарийн мэргэжлийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд энэ удаад Өвөрхангай аймгийг зорьж байна.

2025 оны 7-р сарын 20-26-ны хооронд ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс засал, Хагалгааны нэгдсэн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиник болон “Эмпайр дентал” эмнэлгийн эмч нар Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ, мэс засал хийнэ.

Үйл ажиллагаа нь зөвхөн аймгийн төвийн иргэдээр хязгаарлагдахгүй бөгөөд ойролцоох сум, аймгийн хүүхэд болон насанд хүрэгчдэд ч мөн зориулагдсан. Эмч нар эрүү, нүүрний төрөлхийн согог, олдмол гажиг, архаг болон хурц үрэвслийн эмчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх юм.

Мөн эмчилгээ, оношилгоотой зэрэгцэн орон нутгийн эмч нарыг мэс заслын чиглэлээр дадлагажуулж, сургалтад хамруулах юм. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн анагаах ухааны чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Ташрамд дурьдахад, энэ бол “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн 1998 оноос хойших 102 дахь хүмүүнлэгийн арга хэмжээ юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here