15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Үндэсний Урлагийн Их Театраас гурван шинэ гавьяат төрлөө — Б.Батцэцэглэн, М.Бямбаа нар гавьяат цол хүртэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын төр, түүхийн нэн хүндэт ойнуудтай давхцан, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон, медаль, цол хүртээдэг уламжлалтай. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон салбарын шилдгүүд төрийн дээд шагнал хүртэх нь тодорхой боллоо.

Энэ удаа Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр (МУҮУИТ)-аас гурван нэр бүхий уран бүтээлч төрийн дээд шагнал болох “Гавьяат жүжигчин” цол хүртэхээр болж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар дараах уран бүтээлчдэд гавьяат цол хүртээнэ:

  • Цэрэндоржийн Сайнзориг — Үндэсний Урлагийн Их Театрын эвэр бүрээч
  • Мягмарын Бямбаа — Театрын гоцлол бүжигчин
  • Батсайханы Батцэцэглэн — Театрын гоцлол дуучин

Эдгээр уран бүтээлчид олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилтаараа олон нийтийн хүндэтгэлийг хүлээсээр ирсэн бөгөөд төрөөс үнэлүүлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаах нь салбарынх нь бахархал болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here