31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Украинд өнгөрсөн сард энгийн иргэдийн амь насыг авч одсон хамгийн хүнд үе тохиолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын зүгээс өнгөрсөн Пүрэв гаригийн үүрээр Киев болон бусад хотууд руу томоохон халдлага үйлдэж, нийт 18 пуужин, 400 орчим нисгэгчгүй онгоц ашигласан байна. Энэхүү довтолгооны улмаас хоёр хүн амь насаа алдаж, 16 иргэн шархаджээ.

Халдлагын үеэр нисгэгчгүй онгоцны хэлтэрхий орон сууцны барилгын дээвэр дээр унаснаар хот даяар түймэр дэгдсэн талаар эрх баригчид мэдээлэв. Орон сууц, агуулах, оффис, тээврийн хэрэгсэл болон бусад барилга байгууламжууд бүхэлдээ шатаж, Киев хотын Подильский дүүргийн анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний төв бараг бүрэн сүйрсэн ажээ.

НҮБ-ын мэдээлснээр 2025 оны зургадугаар сард Украинд нийт 232 энгийн иргэн амиа алдаж, 1343 хүн шархадсан нь дайн эхэлснээс хойш нэг сарын дотор хамгийн их хохирол амссан үзүүлэлт болсон байна.

Харин ОХУ халдлагынхаа өмнөх өдөр буюу зургадугаар сарын 30-нд Украинд 728 нисгэгчгүй онгоц, 13 далавчит болон баллистик пуужин хөөргөж, дайны хугацаанд хамгийн олон тооны нэг өдрийн цохилтыг үйлдсэн гэсэн дүн гарчээ.

Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комиссоос мэдээлснээр, 2025 оны зургадугаар сард хийсэн цохилтуудын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин их байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here