26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 27, 2025

Ажилдаа явах дургүй болох “өвчнийг” Хятадад эмчилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадад “ажилдаа явах хүсэлгүй болох өвчнийг эмчлэх эмнэлэг”-ийн ажилтнууд үйлчлүүлэгчдэдээ ажилтай холбоотой түгшүүр, сэтгэл гутрал, ядаргаа зэргийг даван туулахад тусалж байгаа тухай “South China Morning Post” сонинд нийтэлжээ.

Эмнэлгийн захирал Юэ Лиминь ярилцлага өгөхдөө “эдгээр шинж тэмдгүүдийн цаана нарийн төвөгтэй сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлс бий. Манай мэргэжилтнүүдийн зорилго бол эдгээрийн шалтгааныг илрүүлж, үнэлгээ, оношлогоог дэс дараатайгаар хийж, улмаар эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх явдал юм” хэмээн онцолсон байна.

Оношилгооны шатанд эмч нар үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн ерөнхий байдалд үнэлгээ өгөх ярилцлага зохион байгуулж, бамбай булчирхайн хордлого (гипертиреоз) зэрэг өвчний шинжилгээ хийдэг байна. Дараа нь үйлчлүүлэгч бүрд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулдаг ажээ.

Өмнө нь хүүхдээ “сургуульд явах дургүй байдлыг эмчлэх эмнэлэгт” авчирч байсан эцэг эхчүүдийн ярианаас үүдэн ийм үйлчилгээ үзүүлэх санаа төрсөн байна.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ санааг инээдтэй байдлаар хүлээн авчээ. “Энэ клиникийг санаачилсан хүн бол жинхэнэ суут ухаантан!” хэмээн нэг хэрэглэгч бичсэн бол “эмнэлэгт ороход эмч нь байхгүй, учир нь тэд өөрсдөө ч ажилдаа ирэх хүсэлгүй байгаа” гэж өөр нэгэн хүн хошигножээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here