-11.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

MongolZ 2-р улирлын BLAST Bounty-н плей-оффт шалгарахын төлөөх тоглолтдоо paiN-ийг яллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлсэн BLAST Bounty Season 2 тэмцээний шөвгийн эрхийн төлөөх чухал тулаанд Монголын шилдэг CS2 баг The MongolZ Бразилын хүчтэй өрсөлдөгч paiN-ийг 2:0-ээр буулган авч, Мальтад болох плей-оффын шатанд албан ёсоор шалгарлаа.

Энэхүү тоглолт нь онцгой ач холбогдолтой байсан бөгөөд хоёр баг өмнө нь Остин Мажорын хагас шигшээд учирч байсан түүхтэй. Энэ удаа The MongolZ илүү тактик, зохион байгуулалт, хурд хүчээ харуулан ялалт байгуулж чадсан юм.

  • Эхний тоглолт: paiN-ы сонгосон мап дээр The MongolZ тактикийн илт давуугаар ялав.
  • Хоёр дахь тоглолт: The MongolZ баг өөрийн сонгосон Ancient мап дээр бүр ч илүү давамгайлж, цэвэр 2:0-ээр ялалтаа баталгаажуулав.

Багийнхан тоглолтын өмнө өндөр түвшний бэлтгэл хийсэн ба энэ ялалтад ивээн тэтгэгч 1xBet Монгол тууштай дэмжлэг онцгой нөлөө үзүүлснийг онцолж байна. 1xBet нь The MongolZ-ийн олон улсын тавцанд тогтмол амжилт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэл болон тэмцээний үеийн дэмжлэгээр багийн ард бат зогсож байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу