21.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 13, 2025

Өдөрт 15 минут хурдан алхах нь эрүүл мэндэд онцгой ач тустайг судалгаа баталлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага долоо хоногт 150 минутын дунд зэргийн ачаалалтай дасгал хийхийг зөвлөдөг. Харин АНУ-ын Вандербилтийн Халдвар судлалын төвийн доктор Вэй Зэний багийн судалгаагаар, өдөр бүр хамгийн багадаа 15 минут хурдан алхах нь ижил хэмжээний ашиг тустай болохыг тогтоожээ.

2002–2009 онд бага орлоготой 85 мянга орчим хүнийг хамруулсан урт хугацааны судалгаагаар, өдөр бүр хурдан алхдаг хүмүүсийн цаг бусаар нас барах эрсдэл 20% буурсан байна. Харин гурван цаг гаруй удаанаар алхдаг хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт ердөө 4% байжээ.

Судлаачдын хэлснээр хурдан алхах нь жингээ хадгалах, чихрийн шижин, хорт хавдраас сэргийлэх, үе мөчний өвдөлт намдаах, дархлааг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, Алцхаймерын өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Биеийн тамирын зааланд цаг зав гардаггүй хүмүүст зориулсан сайхан мэдээ – зүгээр л илүү хурдан алх, та үр ашгийг нь харах болно

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here