The MongolZ баг IEM Cologne 2025 дахь аялал, туулсан сорилтоо бичлэгээр дэлгэлээ

Монголын цахим спортын нүүр царай болсон The MongolZ баг өөрсдийн албан ёсны YouTube сувгаар IEM Cologne 2025 тэмцээний аялал, бэлтгэл болон тэмцээний мөчүүдийг багтаасан шинэ бичлэг гаргалаа. Энэ контентод тэдний замнал, тэмцээний орчин, тоглогчдын сэтгэгдэл зэрэг олон сонирхолтой агшин багтжээ.

Тэмцээнд The MongolZ хүчирхэг өрсөлдөгчидтэй тулгарч, Play-In шатанд амжилттай тоглосноор үндсэн шатанд шалгарсан. Гэвч хасагдах шатанд Украины алдарт Natus Vincere (NaVi)-тай тоглож, хоёр тоглолт дараалан ялагдан тэмцээнээ дуусгав. Тамирчдын хэлснээр энэ тоглолт нь стратегиа сайжруулах, уялдаагаа бэхжүүлэх үнэтэй туршлага болжээ.

Ирээдүйд The MongolZ олон улсын уралдаанд илүү хүчтэй оролцохоор зорьж байгаа бөгөөд 1xBet Moнголын дэмжлэг дор бэлтгэлээ эрчимжүүлж байна. Монголын цахим спорт сонирхогчид тэдний дараагийн амжилтыг тэсэн ядан хүлээж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу