Монголын цахим спортын төлөөлөл The MongolZ, албан ёсны спонсор нь 1xBet Монгол, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шөвгийн тоглолтонд амжилттай оролцлоо. Шувтаргын шатанд манай баг дэлхийн чансааны тэргүүлэгч Францын Team Vitality багийг 2:0 оноогоор буулган авч, үзэгчдийг алмайруулсан юм.
Аваргын төлөө тоглолтод The MongolZ баг ОХУ-ын Team Spirit багтай “Во5” журмаар өрсөлдөж, эцсийн дүнд 0:3 оноогоор ялагдсан ч, тэмцээний дэд байрт шалгарч, 68,437 ам.долларын шагнал хүртсэн нь багийн хувьд том амжилт болжээ. Team Spirit баг аваргын цомыг өргөж, 287,813 ам.долларын шагнал авсан байна.
Цаашид The MongolZ баг энэ сарын 20-24-нд Саудын Арабын Эр-Рияд хотноо зохиогдох Esports World Cup 2025 тэмцээнд оролцох бөгөөд эхний тоглолтоо Германы GamerLegion багтай энэ долоо хоногийн Лхагва гарагийн 22:15 цагт хийхээр болжээ.
Энэ амжилт нь Монголын цахим спортын багууд дэлхийд өрсөлдөх чадвараа харуулж, залуу тамирчдын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх чухал боломж болж байгаа юм.