0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Швед, Нидерланд Польшид агаараас хамгаалах системээр дэмжлэг үзүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косниак-Камыш мэдэгдснээр, Швед улс агаарын довтолгооноос хамгаалах систем болон нисэх онгоцоо Польшид илгээхээр шийдвэр гаргажээ.

Тэрбээр TVN телевизийн шууд ярилцлагын үеэр: “Би дөнгөж сая Шведийн Батлан хамгаалахын сайдаас нэмэлт тусламж ирүүлэхээр болсон тухай мэдээлэл авлаа. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах систем болон нисэх онгоц багтаж байна” хэмээн хэлсэн байна.

Мөн Нидерландаас Польшид дараах нэмэлт хамгаалалтын хэрэгслүүдийг илгээж байгааг тэр онцлов. Үүнд:

  • зенитийн пуужингийн “Patriot” цогцолбор,
  • NASAMS систем,
  • нисгэгчгүй онгоц эсэргүүцэгч төхөөрөмжүүд,
  • 300 орчим цэргийн алба хаагч багтаж байгаа ажээ.

Дроны халдлагын нөхцөл байдал

Польшийн Ерөнхий сайд Дональд Тускын мэдээлснээр, есдүгээр сарын 9-ний 23:30 цагаас аравдугаар сарын 10-ны 6:30 цагийн хооронд тус улсын агаарын орон зайд дор хаяж 19 нисгэгчгүй онгоц нэвтэрчээ. Эдгээр дроны ихэнх нь Беларусийн нутгаас орж ирсэн бөгөөд гурваас дөрвийг нь устгасан байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Польш улс НАТО-гийн Дүрмийн 4 дүгээр зүйлд заасны дагуу гишүүн орнуудтай зөвлөлдөх хүсэлт гаргасан. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий энэ үйл явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here