Израилын арми Газын зурваст сүүлийн өдрүүдэд эрчимтэй давшиж, 20 минутын дотор 37 удаа цохилт өгсөн талаар Ynet портал мэдээлэв. Цохилтыг дрон, нисдэг тэрэг, их буугаар гүйцэтгэсэн байна.
НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанезе-ийн мэдээлснээр, албан ёсны эх сурвалжид дурдагдаж буй 65 мянга гэсэн тооноос бодит үзүүлэлт даруй 10 дахин их буюу 680 мянгаас давсан байх магадлалтай аж. Түүний хэлснээр амь үрэгдэгсдийн 75 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бол хэрэв энэ тоо батлагдвал нийт 380 мянга нь тав хүртэлх насны хүүхэд байх юм.
Албанезе нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох бараг боломжгүй байгааг тэмдэглэжээ. Учир нь Израилын тал Газын зурваст олон улсын хяналтын байгууллагуудыг нэвтрүүлэхээс татгалзаж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, Израилын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөөний өмнө майхант жагсаал өрнүүлсэн байна. Израил есдүгээр сарын 15-наас эхлэн Газа хотод бүрэн хяналт тогтоох зорилгоор шинэ давшилтаа эхлүүлээд байгаа юм.