-18.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 18, 2025

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо цугларчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Америкийн поп од Тейлор Свифтийн “Офелиагийн хувь тавилан” хэмээх дууны клипэнд гардаг уран зураг Германд үзэгчдийн хөлд дарагджээ.

Клипээс музей хүртэл

Дуучны клипийн эхлэлд Свифт цагаан даашинзтайгаар усан дээр хэвтэж буй дүрээр гардаг бөгөөд энэ нь Германы зураач Фридрих Хейзерийн бүтээлтэй тун төстэй аж. Уг зураг нь 1900-аад оны үед туурвисан “Офелиа” нэртэй бөгөөд Уильям Шекспирийн “Гамлет” жүжгийн гол дүрийн сүйт бүсгүйн эмгэнэлт үхлийг дүрсэлдэг.

Висбаден хот руу урссан үзэгчид

Клип цацагдсанаас хойш олон зуун хүн Висбаден хотын “Hessische Landesmuseum” музейг зорин иржээ. Тэдний дунд Хамбургийн иргэд болон АНУ-ын цэргийн баазын гэр бүлүүд байсан гэж музейн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Музейн байр суурь

Музейн захирал Андреас Хеннинг хэлэхдээ:

“Тейлор Свифт клипэндээ манай үзмэртэй төстэй дүрслэл ашигласанд бид гайхсан ч баяртай байна. Энэ бол музейдээ шинэ зочид татах сайхан боломж юм.”

Тэрбээр мөн дуучинтай холбоо тогтоож, ориг бүтээлийг үзүүлэхийг хүсэж байгаа ч одоогоор холбогдоогүй гэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here