-7.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 28, 2025

Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчиллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Парисын цагдаа нар хоёр сэжигтнийг саатуулжээ

Парисын алдарт Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэрэгтэй холбоотой хоёр сэжигтнийг баривчилсан талаар Францын шүүх, цагдаагийн байгууллага мэдээллээ. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

Прокурорын газрын мэдээлснээр, сэжигтнүүдийг бямба гаргийн орой баривчилсан бөгөөд тэдний нэг нь Парисын Шарль де Голлийн нисэх онгоцны буудлаас Алжир руу нисэх гэж байсан аж. Нөгөө этгээдийг ДНХ-ийн шинжилгээний үр дүнд тогтоосон байна.

Цагдаагийн эх сурвалжуудын мэдээлснээр, хоёулаа 30 орчим насны, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд байжээ. Парисын прокурор Лоре Бекка одоогоор хулгайлагдсан үнэт эдлэлүүд олдсон эсэхийг тайлбарлаагүй байна.

88 сая еврогийн үнэт эдлэл наймхан минутын дотор хулгайлагдсан

Өнгөрсөн ням гаргийн өглөө 88 сая еврогийн (102 сая ам.долларын) үнэт эдлэлүүдийг наймхан минутын дотор хулгайлсан байна. Гэмт этгээдүүд ачаа өргөгч ашиглан музейн фасадаар авирч, цонхыг эвдэн орж, үзмэрийн тавиуруудыг эвдэлж үнэт зүйлсийг авч зугтжээ.

Луврын музей нь жил бүр олон сая жуулчин хүлээн авдаг дэлхийн хамгийн алдартай соёлын төвүүдийн нэг бөгөөд уг хэрэг музейн түүхэнд тохиосон хамгийн том аюулгүй байдлын зөрчил болжээ. Музейн захирал энэ үйл явдлыг “аймшигтай бүтэлгүйтэл” гэж тодорхойлсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here