Монголын хүчтэнүүд Азийг төлөөлөн өрсөлдөнө
Дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулсан “Physical: 100” шоуны шинэ анги болох “Physical: Asia” реалити нэвтрүүлэгт Монголын баг оролцож байна. Тус шоуг “Netflix” компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нар хамтран бүтээжээ.
Энэхүү шоу нь Азийн найман улсын шилдэг багуудын дунд болох бөгөөд Монгол, БНСУ, Япон, Тайланд, Филиппин, Индонез, Турк, Австрали улсын тамирчид нэг тэрбум воны шагналын төлөө өрсөлдөнө.
Монголын багийн бүрэлдэхүүн
Монгол Улсаас дараах хүчирхэг тамирчид багтжээ:
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн
- Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир
Монголын багийн танилцуулгыг өнөөдөр “Netflix”-ийн албан ёсны YouTube хуудсаар олон нийтэд хүргэсэн бөгөөд үзэгчид эхний дугаарыг 2025 оны аравдугаар сарын 28-ны мягмар гарагаас үзэх боломжтой болно.






Монгол баг оролцож байна гэхээр сайхан мэдээ байна, дэлхийд гарах боломж байна шүү
Өөрсдийнхөө баг дэлхийтэй өрсөлдөж байгааг харах сайхан байна, азтай байгаарай