-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

“Nvidia” дэлхийн анхны таван их наяд долларын үнэлгээтэй компани боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хиймэл оюун ухааны өсөлт “Nvidia”-г шинэ оргилд хүргэлээ

Цахиурын хөндийн тэргүүлэгч “Nvidia” компани хиймэл оюун ухааны салбарын тэсрэлт болон АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ачаар дэлхийн анхны таван их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Гурван сарын өмнө тус компанийн үнэлгээ дөрвөн их наяд долларт хүрсэн байсан юм.

Олон улсын валютын сангийн мэдээлснээр, “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ нь Энэтхэг, Япон, Их Британи зэрэг улсын ДНБ-ээс давсан, технологийн салбарт тус компанийн ноёрхлыг тод харуулж байна.

Хувьцааны үнэ 207.86 долларт хүрэв

АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт хэд хэдэн шинэ дээд амжилт тогтоосон. Тухайлбал, “Nvidia”-ийн нэгж хувьцааны үнэ 207.86 ам.долларт хүрч, компанийн нийт үнэлгээ 5.05 их наяд ам.долларт хүрсэн байна.

Энэхүү өсөлт нь “Nvidia”-ийн хиймэл оюун ухаанд зориулагдсан хагас дамжуулагч чипүүдийн өндөр эрэлттэй холбоотой юм. Тэдгээр нь хамгийн дэвшилтэт програм хангамжуудыг ажиллуулах гол технологи болж, компани дэлхийн AI дэд бүтцийн салбарт тэргүүлэгч байр суурь эзэлж байна.

OpenAI-тэй хамтын хөрөнгө оруулалт “ChatGPT”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Сонирхолтой нь, OpenAI-ийн хиймэл оюун ухааны дэд бүтцийн өсөлт ч мөн “Nvidia”-ийн технологид тулгуурлаж байна. Өнгөрсөн сард “Nvidia” OpenAI-тэй хамтран 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан бөгөөд дор хаяж 10 гигаватт хүчин чадалтай хиймэл оюуны дата төвүүдийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү төвүүд нь “ChatGPT” зэрэг том хэлний загваруудын тооцоолох хүчин чадлыг үлэмж нэмэгдүүлж, AI-ийн хөгжилд шинэ шат авчрах төлөвтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here