Шөвгийн наймын тоглолтууд Будапештад эхэллээ
“Counter Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Мажор)-ийн плей-оффын тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотод эхэллээ. Шөвгийн наймын шатанд багууд нэг хожигдлоор тэмцээнээс хасагдах дүрмийн дагуу өрсөлдсөн юм.
Bo3 тоглолт: Mirage, Dust 2 дээр 0:2
Плей-оффт шалгарсан Монголын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай Bo3 журмаар тоглож, хоёр мап дараалан алдсанаар 0:2 харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Тэд өөрсдийн сонгосон Mirage мап дээр 5:13-аар дийлдсэн бол эсрэг багийн сонголт болсон Dust 2 мап дээр 4:13 гэсэн тооны харьцаатайгаар ялагдсан байна.
5–8-р байр ба 45 мянган ам.долларын шагнал
Ийнхүү “The MongolZ” StarLadder Budapest Major-2025 тэмцээнийг 5–8 дугаар байрт дуусгаж, 45 мянган ам.долларын шагнал хүртлээ. Энэ удаагийн мажор нь нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 32 баг оролцсон билээ.
Азийн багийн түүхэн үзүүлэлт үргэлжилсээр
Хэдийгээр энэ удаа шөвгийн дөрөвт шалгарч чадсангүй ч “The MongolZ” CS2-ийн түүхэнд гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан плей-оффын шатанд шалгарсан Азийн анхны баг болж амжилтаа баталгаажуулсаар байна.Олон улсын тэмцээнүүдэд тогтмол өрсөлдөх “The MongolZ” багийг 1xBet Монголоос ивээн тэтгэдэг.





