-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Японы өртөөнд дахин муур дарга болов: жуулчдыг татах шинэ томилгоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Вакаяамад “Ёонтама” муурыг Киши өртөөний даргаар батламжиллаа

Лхагва гарагт буюу 2026 оны 01 сарын 07-нд Вакаяама цахилгаан төмөр замын компани Кишигава шугамын Киши буудлын даргаар Ёонтама нэртэй муурыг томилсон талаар Japan Today мэдээлжээ. Ёонтама нь тус төмөр замын буудлын даргаар томилогдсон гурав дахь муур болж байна.

Томилгооны ёслолын үеэр компани Рокүтамагаа нэртэй өөр нэг муурыг шинэхэн дагалдан суралцагч гэж танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг мөн татжээ. Ийнхүү Киши буудал “дарга муур”-ын уламжлалаа үргэлжлүүлж, шинэ “баг”-аа бүрдүүлсэн байна.

Өмнөх дарга муурын түүх ба “амьтан дарга” болсон жуулчлалын нөлөө

Ёонтамагаас өмнө төмөр замын даргаар “ажиллаж” байсан Нитама муур өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард нас барсан тухай дурдсан байна. Кишигава шугам 2007 онд анх удаа буудлын даргаараа муурыг нэрлэснээр олны анхаарлын төвд орж, тухайн өртөөнд зорин ирэх хүмүүсийн урсгал эрс нэмэгдсэн гэж мэдээлдэг.

Жуулчид буудлын “дарга муур”-ыг харахаар зориуд ирдэг болж, энэ нь орлогыг нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад нь тодорхой дэмжлэг болсон байна. Үүний дараагаар орлого муутай төмөр замын буудлууд жуулчин татахын тулд дарга, “сахиус” маягаар муур, туулай, нохой зэрэг амьтдыг томилох хэлбэр түгээмэл болсон гэж эх сурвалжид өгүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу