Paramount Skydance “Warner Bros”-ийг шүүхэд өгч, ТУЗ-ийн шийдвэрийг ил болгохыг шаардлаа

“Netflix” компани “Warner Bros”-ийн студи болон стриминг салбарыг 82.7 тэрбум ам.доллароор авах шийдвэр гаргасны дараа “Paramount Skydance” студи “Warner Bros”-д 108.7 тэрбум ам.долларын санал тавьсан тухай мэдээлэв. Ингэснээр энтертайнментийн салбарын хоёр том тоглогч “Warner Bros”-ийн каталогийг эзэмших эрхийн төлөө өрсөлдөөн ширүүссэн байна.

Warner Bros-ийн ТУЗ Paramount-ийн саналыг татгалзахыг уриалжээ

Өнгөрсөн долоо хоногт “Warner Bros”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) “Paramount”-ийн саналаас татгалзахыг хувьцаа эзэмшигчдэдээ уриалсан гэж мэдээлэв. Үүний дараа “Paramount” илүү өндөр мөнгөн дүн санал болгосон ч хэлцэл урагшлахгүй байгаа нөхцөл үүссэн байна.

Paramount шүүхэд хандаж, санхүүгийн дүн шинжилгээг шаардав

Энэ нөхцөл байдлын улмаас “Paramount” студи “Warner Bros”-ийг шүүхэд өгсөн гэж мэдээлэлд дурдлаа. “Paramount”-ийн маргаанаар тэдний санал болгож буй нэгжийн үнэ 30 ам.доллар байгаа нь “Netflix”-ийн санал болгосон 27.75 ам.доллароос өндөр тул илүү ашигтай гэж үзэж байна.

Ийм үндэслэлээр “Paramount” АНУ-ын Делавер мужийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Warner Bros”-ийн ТУЗ яагаад “Netflix”-ийн саналыг дэмжиж буй шалтгаанаа ил тод болгох, мөн шийдвэрийнхээ суурь болсон санхүүгийн дүн шинжилгээгээ нийтэд харуулахыг шаарджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу