-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Австрали 16-аас доош насныхны 4.7 сая сошиал хаягийг нэг сард хаалгав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинэ хориг хэрэгжиж эхэлснээс хойш платформууд сая сая хаягийг идэвхгүй болгожээ

Австралийн Холбооны Улсад 16-гаас доош насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээ ашиглалтыг дэлхийд анх удаа хориглосон зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш сошиал платформууд нэг сарын дотор 5 саяд дөхөх хаягийг идэвхгүй болгосон талаар тус улсын цахим орчны зохицуулагч байгууллага мэдээллээ.

Шинэ хууль 12 дугаар сарын 10-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 16-гаас доош насныханд хамаарах 4.7 сая орчим хаягийг устгасан гэж Цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагаас мэдэгдсэн байна. Энэ нь төрөөс хуулийн хэрэгжилтийн явцын талаар гаргасан эхний албан мэдээлэлд тооцогдож, платформууд шаардлагад нийцүүлэх бодит арга хэмжээ авч эхэлснийг харуулж байна гэж үзжээ.

Ерөнхий сайд Энтони Албанезе хэвлэлийн бага хурлын үеэр, “Өнөөдөр бид энэхүү хууль амжилттай хэрэгжиж байгааг зарлаж чадахаар боллоо. Энэ бол Австралийн бахархлын эхлэл юм. Энэхүү хууль дэлхийд анхдагч бөгөөд одоо бусад улс орнууд хэрэгжүүлэхээр судалж байна” гэж хэлэв.

Торгуулийн дээд хэмжээ 49.5 сая AUD, бусад улс жишгийг нь судалж эхэлжээ

Хуулийг зөрчсөн тохиолдолд платформуудад 49.5 сая хүртэл австрали доллароор (33 сая ам.доллар) торгууль ногдуулах зохицуулалттай бөгөөд харин хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хариуцлага үүрүүлэхгүй гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, шаардлагыг хэрэгжүүлэх үндсэн ачаалал платформууд дээр төвлөрөх юм.

Хоригийн хэрэгжилтийг олон улсын зохицуулагч байгууллагууд ойроос ажиглаж байгаа тухай мөн дурдагдсан байна. Франц, Малайз, Индонез улсууд ижил төрлийн хуулийг батлахаа мэдэгдсэн бол Европын зарим улс, түүнчлэн АНУ-ын зарим муж улсын эрх баригчид Австралийн жишгийг дагах боломжийг хэлэлцэж эхэлжээ.

Анхаарал татах нэг зүйл нь 16-гаас доош насныхны ашиглаж байсан хаягийн бодит тоо өмнөх таамаглалаас илүү өндөр гарсан явдал байлаа. Статистик мэдээллээр 10–16 насны нэг австрали хүүхэд дунджаар хоёр ба түүнээс дээш хаягтай байдаг гэж дурджээ. Өмнө нь Meta компани Instagram, Facebook, Threads сүлжээнүүдээс насанд хүрээгүй 550 мянга гаруй хэрэглэгчийн хаягийг устгасан гэж мэдээлж байсан бөгөөд энэ удаагийн тоо үүнээс хэд дахин давсан үзүүлэлт болж байна.

Тус хориг нь Google-ийн YouTube, TikTok, Snapchat болон Элон Маскийн X (өмнө нь Twitter) платформд мөн хамаарна. Reddit компани дүрмийг мөрдөж буйгаа мэдэгдсэн ч хоригоо цуцлуулахын тулд засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу