-12.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 5, 2026

Найман хүн тутмын нэг нь сонсголын асуудалтай байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гуравдугаар сарын 3 — Сонсгол хамгаалах дэлхийн өдөр

Өнөөдөр, гуравдугаар сарын 3-нд Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2006 оноос эхлэн сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж эхэлжээ.

Дэлхийд 2 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй, 2050 онд 2.5 тэрбумд хүрч магадгүй

МУ-ын гавьяат эмч, ЭМЯ-ны ЧХХМСЗ-ийн дарга, доктор, дэд профессор Э.Жаргалхүү “Дэлхий даяар ойролцоогоор хоёр тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй байгаагаас 500-600 сая нь хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай. 2050 он гэхэд энэ тоо 2.5 тэрбумд хүрэх магадлалтай бөгөөд өнөөдөр найман хүн тутмын нэг нь сонсголын асуудалтай байгаа нь цаашид ч нэмэгдэх хандлагатай” гэжээ.

Тэр мөн Монгол Улс Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш бодлогын хоёр том баримт бичиг баталсныг дурдсан байна. Тухайлбал, 2021 онд “Сонсгол, дүлийрэлтийг бууруулах стратеги төлөвлөгөө”-г 10 жилийн хугацаатай баталж, үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд болон чих, хамар, хоолойн эмч нар нэгдсэн бодлогоор ажиллаж эхэлсэн гэж мэдээлжээ. Мөн энэ жил Эрүүл мэндийн яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд сонсгол хамгаалах аяныг нэг өдрийн арга хэмжээнээс илүү өргөн хүрээнд, бүтэн жилийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаварлан гадуурхалт хурцдаж байна

Сүүлийн жилүүдэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад өртөх асуудал нэмэгдсэн талаар дурджээ. ГБХХЯ-ны тооцоолсноор улсын асаргаанаас тэтгэмж авдаг 3800 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна.

Эдгээр хүүхдийн ихэнх нь эцэг эхийн асаргаанд амьдарч, нийгмийн харилцаанд оролцож байгаа ч гаднах ялгаатай байдлаасаа шалтгаалан гадуурхалтад өртөх тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, төрөлхийн гадна чихний гажигтай хүүхдүүдийн сурах эрх хязгаарлагдах, мэдээлэл авах боломж хаагдмал байх зэрэг асуудал тулгамддаг гэжээ. Холбогдох байгууллагууд арга хэмжээ авч байгаа ч дорвитой шийдвэр, бодит өөрчлөлт хэрэгтэйг эцэг эхчүүд шүүмжилж буйг мөн онцолсон байна.

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр нь нэг өдрийн тэмдэглэлт арга хэмжээнээс давж, сонсголын эрүүл мэндийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх урт хугацааны бодлого, хамтын ажиллагаа шаардлагатайг сануулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу