“Bank of America” Жеффри Эпстейнтэй холбоотой хэргээр нэхэмжлэл гаргасан эмэгтэйд 72.5 сая ам.доллар төлж, шүүхээс гадуур асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Тус эмэгтэй “Bank of America”-г Эпстейн бэлгийн хүчирхийллийн үйлдлүүдийг хийхэд нь санхүүгийн замаар дэмжлэг үзүүлсэн гэж буруутган шүүхэд хандсан юм. Тэрээр Жэйн Дөү нэр ашиглан нэхэмжлэл гаргахдаа банк сэжигтэй гүйлгээнүүдийг үл тоон, ашиг сонирхлоо урьтал болгосон гэж мэдэгдсэн байна.
Банк байр сууриа хадгалжээ
Шүүхээс гадуур тохиролцсоны дараа “Bank of America” албан ёсны мэдэгдэл гаргаж, бэлгийн наймааг дэмжсэн гэх буруутгалтай санал нийлэхгүй хэвээр байгаагаа илэрхийлжээ. Тус банк энэ тохиролцоог маргааныг эцэслэх, талуудад тодорхой шийдэл өгөх зорилготой гэж тайлбарласан байна.
Хуульчдын төлбөр
Нэхэмжлэгчийн хуульчид болох Дэвид Бойес, Брэдли Эдвардс нар энэхүү тохиролцоо нь хамгийн оновчтой шийдэл болсон гэж үзжээ. Тэд тохиролцооны дүнгийн 30 хүртэлх хувь буюу 21.8 сая ам.долларыг хууль зүйн үйлчилгээний төлбөрт авах боломжтой аж.
Эцсийн шийдвэрийг АНУ-ын дүүргийн шүүгч Жед Ракофф баталгаажуулах шаардлагатай байна.