Тариаланчдад дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлнэ

Хаврын тариалалтын үе эхэлж буйтай холбогдуулан тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны гуравдугаар сарын 31-нд шатахуун импортлогч компаниуд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалт зохион байгуулж, нэг литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон байна.

Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн ч тариаланчдад үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор импортлогч компаниуд улаанбуудай тариалдаг аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжинд 10 мянган тонн түлшийг нэмэгдээгүй үнээр нийлүүлэхээр болсон юм.

Хаврын тариалалтын ажлыг тасалдуулахгүй байхын тулд улсын хэмжээнд 35-40 хоногийн дизель түлшний нөөцийг бүрдүүлдэг. Өмнөх жилүүдэд тариаланчид үр тариа суулгахдаа 2008 онд 6200 тонн, 2016 онд 6500 тонн, 2018 онд 7800 тонн, 2020 онд 6500 тонн дизель түлш хэрэглэж байсан бол энэ жил 10 мянган тонн түлш хангалттай гэж тооцоолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу