Цахим спортын “PGL Bucharest 2026” тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Манай улсын “The Mongolz” баг плей-оффын эхний шатанд ОХУ-ын “PARIVISION” багтай учраа таараад байна.
“The Mongolz”-ийн өнөөдрийн өрсөлдөгч болох “PARIVISION” нь өмнөх шатанд “Wildcard” багийг буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Харин эдгээр хоёр багийн хувьд 2024 онд нэг удаа хоорондоо тоглож байсан бөгөөд тухайн тоглолтод “PARIVISION” ялалт байгуулж байжээ. Тиймээс энэ удаагийн тоглолт нь манай багийн хувьд хариугаа авах боломж болсон тулаан гэж хэлж болно.
Монголын CS2-ын тэргүүлэх төлөөлөгч “The Mongolz” баг энэ тэмцээнд өндөр хүлээлттэй оролцож байгаа бөгөөд тэдний ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж буй нь багийн олон улсын түвшний замналыг дэмжиж буй томоохон хамтын ажиллагааны нэг болж байна.
“PGL Bucharest 2026” тэмцээний плей-оффын хуваарь:
Плей-оффын тоглолтын хуваарь
Дөрөвдүгээр сарын 9
- 15:00 — 3DMAX vs MIBR
- 18:00 — Astralis vs Eyeballers
- 21:00 — B8 vs FUT
- 24:00 — PARIVISION vs The Mongolz
Дөрөвдүгээр сарын 10
Хагас шигшээ
- 22:00 — TBD vs TBD
- 01:00 — TBD vs TBD
Дөрөвдүгээр сарын 11
Хүрэл медалийн төлөө
- 20:00
Гранд финал
- 23:00
Ийнхүү “The Mongolz” өнөө шөнө хүчтэй өрсөлдөгчтэй тулж, тэмцээний дараагийн шатанд шалгарахын төлөө шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна. Монголын фенүүдийн анхаарал энэ удаад “PARIVISION”-тай хийх тулаанд төвлөрөөд байна.