Ар, Өвөр Монголын халз барилдаан 1:1-ээр өндөрлөв: хоёр төрөлд хоёр өөр баг яллаа

“Грийн шоу продакшн”-ы 10 жил, “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулсан Монгол, Өвөр Монголын үндэсний бөхийн хоёр төрөлт багийн халз барилдаан амжилттай болж өндөрлөжээ.

Хоёр өөр төрлөөр зохион байгуулсан барилдаанд талууд тус бүр нэг ялалт байгуулсан байна. Өвөрмонгол бөхийн төрөлд Өвөр Монголын баг давамгайлсан бол Монгол үндэсний бөхийн барилдаанд Монголын баг илт давуу ялжээ.

Өвөрмонгол бөхийн төрөлд 15:10-аар ялалт байгуулав

Өвөрмонгол бөхийн барилдаанд Өвөр Монголын баг нийт 15 даваа авч, Монголын багийг 15:10-аар хожсон байна.

Өвөр Монголын багийн амжилт:

  • Х.Үндэс — 3 даваа
  • У.Төрцацрал — 3 даваа
  • Э.Мэргэнбилэг — 2 даваа
  • Х.Давхарбаяр — 0 даваа
  • С.Эрхэмсүлд — 2 даваа
  • Х.Бөхбаяр — 5 даваа

Х.Давхарбаяр хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд С.Эрхэмсүлд барилдсан байна.

Харин Монголын баг нийт 10 даваа авжээ.

  • Улсын арслан Ц.Бямба-Отгон — 1
  • Улсын заан Д.Хүдэрбулга — 4
  • Улсын харцага Б.Зоригтбаатар — 2
  • Улсын начин Э.Сумъяабат — 0
  • Улсын аварга О.Хангай — 1
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр — 2

Э.Сумъяабат тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд улсын аварга О.Хангай барилджээ.

Монгол үндэсний бөхөөр 24:1-ийн үнэмлэхүй ялалт авлаа

Харин Монгол үндэсний бөхийн төрөлд Монголын баг маш том зөрүүтэй буюу 24:1-ээр Өвөр Монголын багийг хожсон байна.

Монголын багийн хувьд улсын аварга О.Хангай, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар тус бүр таван даваа авсан нь ялалтад голлон нөлөөлжээ.

Монголын багийн даваа:

  • О.Хангай — 5
  • Ц.Бямба-Отгон — 3
  • Д.Хүдэрбулга — 1
  • Б.Зоригтбаатар — 5
  • Э.Сумъяабат — 5
  • Н.Өсөхбаяр — 5

Ц.Бямба-Отгон дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд улсын заан Д.Хүдэрбулга барилдсан байна.

Өвөр Монголын багаас зөвхөн Х.Үндэс нэг даваа авч, бусад бөх даваа аваагүй аж.

Ингэснээр хоёр төрөлт халз барилдааны нийлбэр дүнгээр талууд тус бүр нэг ялалттай болж, Ар, Өвөр Монголын бөхчүүдийн өрсөлдөөн 1:1-ээр өндөрлөлөө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу