Астанагийн татамид Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнтэй гарна
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” цувралын ээлжит тэмцээн Казахстаны Астана хотод гурав хоногийн дараа буюу тавдугаар сарын 8-нд эхэлнэ.
2026 оны “Их дуулга” ангиллын тав дахь тэмцээн болох тус барилдаанд 38 орны 308 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаас эрэгтэй долоо, эмэгтэй 12, нийт 19 тамирчин үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор өрсөлдөнө.
Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
- 48 кг: Ж.Анударь, Г.Наранцэцэг
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
- 70 кг: У.Анужин
- -78 кг: О.Хүслэн
- +78 кг: А.Адьяасүрэн, Э.Жаргалмаа
Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
- 60 кг: Б.Сүхбат
- 66 кг: Б.Эрхэмбаяр
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81 кг: Б.Шинэтулга
- -100 кг: Б.Хүдэрчулуун
- +100 кг: Ө.Пэрэнлэйжамц
Өнгөрсөн жил Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртэж байв
“Бариси Их дуулга” тэмцээн Монголын жүдочдын хувьд өмнө нь амжилттай өндөрлөж байсан дурсамжтай. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс манай тамирчид гурван хүрэл медаль хүртэж байжээ.
Тухайн үед эрэгтэйчүүдийн 66 кг-д Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Анхзаяа, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Энхрийлэн нар медалийн тавцанд гарсан юм.
Эдгээр амжилтын дүнд Монголын баг нийт дүнгээр 13 дугаар байрт жагсаж байсан. Харин энэ удаад 19 жүдоч Астанагийн татамид гарч, өмнөх амжилтаа ахиулах зорилготой барилдах гэж байна.