Баянзүрх дүүргийн Улиастай орчимд айл руу баавгай дайрсны улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.
Хэргийн газарт ажиллаж буй алба хаагчдын мэдээлснээр, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан уг баавгайг агнах зөвшөөрлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олгожээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Зөвшөөрөл гарсантай холбоотойгоор анчид хэргийн газарт очсон байна. Гэсэн ч одоогоор баавгайг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эрэн хайх баг баавгайн байршлыг тогтоохын тулд дрон болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглаж байна.