Бензинтэй мөртлөө өгөхгүй байсан ШТС-уудад арга хэмжээ авч эхэлжээ

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээ буурч, дотоодын нөөц багассантай холбоотойгоор Улаанбаатарын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх болсон байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх үүрэгтэй шуурхай штаб нийслэлийн ШТС-уудын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж эхэлжээ.

Шалгалтын үеэр зарим шатахуун түгээх станц АИ-92 бензиний нөөцтэй байсан ч хэрэглэгчдэд борлуулахгүй байсан тохиолдол илэрсэн байна.

Ийм ШТС-уудад АИ-92 бензинээ хэвийн түгээх шаардлага тавьж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа аж.

Одоогоор ОХУ-аас Сүхбаатар боомтоор орж ирж буй бензинийг Улаанбаатар болон орон нутгийн хэрэгцээнд зориулан өдөр бүр тээвэрлэж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ.

Шатахууны нийлүүлэлт багассанаас үүдэн зарим ШТС-ын ачаалал нэмэгдэж, жолооч нар бензин авахын тулд удаан хугацаагаар дараалалд зогсох нөхцөл үүсээд байгаа юм.

Шуурхай штабын зүгээс нөөцтэй атлаа шатахуун худалдахгүй байгаа станцуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бензиний борлуулалтыг тасалдуулахгүй байх чиглэлээр ажиллаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу