“Чингисийн Хүлэгүүд” Азийн тавцанд довтолно: 10 удаагийн аваргууд түүхэн хамтын ажиллагаа эхлүүллээ

“Хүлэгүүд” баг BCL-д шинэ нэр, шинэ хүчээр оролцоно

Монголын дээд лигт сүүлийн гурван жил дараалан ноёрхож, нийт 10 дахь удаагаа аваргын цом өргөсөн “Хүлэгүүд” баг Азийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох BCL буюу Basketball Champions League-д оролцох эрхээ дахин баталгаажууллаа.

Монголын спортын түүхэнд онцгой байр суурь эзлэх энэ амжилтаа үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд цуурайтуулахаар тус баг үндэсний бахархалт брэнд “Chinggis Beer”-тэй урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Энэхүү түүхэн түншлэлийн хүрээнд “Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт “Чингисийн Хүлэгүүд” буюу “CHINGGIS BRONCOS” нэрээр өрсөлдөхөөр болжээ.

Монголын сагсан бөмбөгийн хаан аварга “Broncos” баг үндэсний брэнд “CHINGGIS BEER”-тэй хүчээ нэгтгэсэн нь спортын салбарт шинэ жишиг тогтоох чухал алхам болж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд “Chinggis Broncos” баг эх орондоо төдийгүй тивийн талбайд ч үзэгчдийн сэтгэлийг огшоосон, сагсан бөмбөг сонирхогчдыг байлдан дагуулах тоглолтуудыг үзүүлэх хүлээлт үүсгэжээ.

Морин бэлгэдэлтэй хоёр хүчний алтан түншлэл

Сонирхолтой нь, сагсан бөмбөгийн босоо аварга “Broncos” багийн бэлгэдэлд ч, “Chinggis Beer” брэндийн дүрст логонд ч морь дүрслэгдсэн байдаг. Ийнхүү морин бэлгэдэлтэй хоёр нэр нэгэн зорилгын дор нэгдэж, гал морин жилд хамтын гараагаа эхлүүлж байгаа нь олон шинэ амжилтын эхлэл болохыг бэлгэдэж байна.

Цаашид “Чингисийн Хүлэгүүд” баг хүлэг мэт хүчтэй, түүхэнд үлдэх бахархам тоглолтуудаараа багийн спортын салбарт шинэ мөр үлдээнэ гэдэгт спорт сонирхогчид итгэлтэй байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд багийн спортыг дэмжиж, шинэ залуу үеийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан, нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй “Chinggis Beer”-ийн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй.

BCL буюу Basketball Champions League нь Азийн сагсан бөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд тивдээ чансаа өндөр, аварга багууд л өрсөлддөг өндөр босготой лиг юм.

Түүхээр овоглож, тивийн тавцанд довтлох “Чингисийн Хүлэгүүд” багтаа амжилт хүсье.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу