CS2-ын томоохон тэмцээн болох IEM Beijing 2026 эхэллээ: Гол фаворитууд, онцлох үйл явдлууд болон The MongolZ багийн боломж

Сингапурт болох PGL Major-ын өмнөх гол сорилт, бэлтгэл тэмцээнүүд нь Хонконгт зохион байгуулагдах IEM Beijing 2026 болон BLAST Rivals 2026 Season 2 байх болно. 1xBet Монголын албан ёсны хамтрагч The MongolZ баг 1,250,000 ам.долларын шагналын сантай Бээжингийн тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд эхнээсээ сайн тоглолтыг үзүүлж байна. Азийн шилдэг баг А хэсгийн эхний тоглолтоо Legacy-гийн эсрэг хийж 2-1 харьцаагаар хожсон ч FURIA, Falcons, NAVI зэрэг шилдэг багуудын эсрэг амжилтаа ахиулж чадах болов уу? Энэ талаар 1xBet цахим спортын шинжээчид дараах дүгнэлтийг хийжээ.

FURIA-гийн тэргүүлэл, MOUZ-ын тогтвортой байдал ба NAVI-гийн эргэн ирэлт

FURIA-д Tier-1 тэмцээнүүдийн шийдвэрлэх шатанд үлдэх бүрэн чадвар, авьяас бий. Гэсэн хэдий ч чухал тоглолтуудад Данил “molodoy” Голубенкогийн гайхамшиг багасаж, Кайке “KSCERATO” Сератогийн үзүүлэлт түүний нүүр хуудас болсон 1.20 гэсэн үзүүлэлтээс доошилж, нэг л зүйл дутагдаж байгаа мэт харагддаг.

Гэсэн хэдий ч сүүлийн саруудад бразил залуус эрчээ авч, өрсөлдөгчдийнхөө бүдрэлтийг овжин ашиглаж чадлаа. Тэд Thunderpick World Championship 2026 болон PGL Masters Bucharest 2026 гэсэн дараалсан хоёр ч томоохон тэмцээнд түрүүлж, VRS чансааг тэргүүлж эхлээд байна. Румыны нийслэлд байгуулсан ялалт нь Марекс “YEKINDAR” Галинскисын хувьд замналынх нь анхны MVP шагналыг авчирсан дурсгалтай үйл явдал болсон юм.

Бразилчууд IEM Beijing 2026 тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байгаа бөгөөд тэд эхний тоглолтоороо FaZe-г 2-1 харьцаагаар буулган авч амбицаа баталлаа. Тэд багийн ахлагч Габриэль “FalleN” Толедогийн гайхалтай замналыг өндөр амжилтаар үдэхийн тулд боломжтой бүхнээ хийх нь лавтай.

Харин MOUZ багийн шинэхэн рифлерүүд болох Адриан “xelex” Винче, Олдржих “PR” Новы нарын амжилтын буухиа үргэлжилсээр байна. ESL Pro League Season 24-өөс мөнгө, PGL Masters Bucharest 2026-аас хүрэл медаль хүртсэн тус байгууллага Бээжинд FURIA-гийн нэгэн адил гол фаворитын хувиар хүрэлцэн ирсэн. Тэд TYLOO (2-0) болон шинээр цахиур цохиж буй BetBoom (2-0) багаас төвөггүй ялалт авч, плей-оффын эрхээ хэдийн авлаа.

Тэгвэл IEM Beijing 2026 тэмцээний хамгийн том сенсацийг NAVI тарьж магадгүй байна. Дөнгөж хэдэн долоо хоногийн өмнө Сингапурын Мажорт мултрах дээрээ тулаад байсан тэд дэлхийн одоогийн аварга Falcons багийг 2-0 харьцаагаар бут цохив. Natus Vincere багийн мэргэн бууч Ихор “w0nderful” Жданов асар өндөр формоо үзүүлж байна. Тэрээр Falcons-ийн эсрэг Ancient мапад 2.24 үзүүлэлттэй тоглож, өнөөх алдартай Илья “m0NESY” Осиповын гаргасан үзүүлэлтийг бүрэн халхаллаа. Сүүлийн тэмцээнүүдэд украин мэргэн бууч Матьё “ZywOo” Эрбогийн хэмжээнд тоглож байна гэж олон шинжээч үзэж байна. Хэрэв түүнд Дрин “makazze” Шакири бодитой галын дэмжлэг үзүүлээд эхэлбэл ямар ч баг NAVI-гийн эсрэг өрсөлдөхөд тун бэрх болно.

The MongolZ багаас юу хүлээх вэ?

У.Анарбилэг “cobrazera”, Г.Есөнтөмөр “nin9” нарын эргэн ирэлт багтаа үр өгөөжөө өглөө. Б.Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулагчтай манай залуус 1win Private Club Season 2 тэмцээний финалд PARIVISION багийг 3-0 харьцаагаар илт илүүрхэн аваргалснаас гадна PGL Masters Bucharest 2026 тэмцээнд Aurora, Legacy багаас чухал ялалтуудыг салгаж, PGL Singapore Major 2026 тэмцээний 2-р шатанд уригдах эрхээ авсан юм.

The MongolZ баг Бээжин хотноо зохион байгуулагдаж буй IEM Beijing 2026 тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд шөвгийн тоглолтод үлдэх сайн боломжтой байна. Баг А хэсгийн аянаа Legacy-г 2-1 харьцаагаар хожин чухал ялалтаар эхлүүлсэн бөгөөд мэргэн бууч Б.Өсөхбаяр “910” 1.30 үзүүлэлттэйгээр тоглолтын MVP-гээр тодорлоо. Mirage дээр хожигдсоныхоо дараа тэд өрсөлдөгчийнхөө сонгосон Dust 2 зураглалд ялалт байгуулав. Энэ ялалтад Г.Есөнтөмөр “nin9” гол үүргийг гүйцэтгэж, 1.78 рэйтинг, 2.0 K/D харьцаатайгаар мапийг дуусгасан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр The MongolZ баг HEROIC-ийг буулган авлаа. HEROIC нь Людвиг “Brollan” Бролин болон Антонио “MartinezSa” Мартинес нарыг эгнээндээ нэгтгэснээс хойш 2-р зэрэглэлийн тэмцээнүүдэд цуврал сайн үр дүнгүүдийг үзүүлээд байсан юм. Манай залуус Inferno мапийг сонгон авч, 13:7 харьцаагаар итгэлтэй хожлоо. Түүнчлэн Б.Өсөхбаяр “910”, У.Анарбилэг “cobrazera” нар тус бүр 1.53 болон 1.49 рэйтинг үзүүлж, багаа тэвчээртэй манлайлав. Nuke мап дээр Б.Эрдэнэдалай “maaRaa”-гийн залуус HEROIC-ийн эсэргүүцлийг нэмэлт цагийн хоёр дахь үед даван туулснаар плей-оффын эрхээ баталгаажууллаа. Дээд хэсгийн финалд ялалт байгуулбал манай баг шууд хагас финалд үлдэх боломжтой болно.

IEM Beijing 2026 тэмцээний сэтгэл догдлуулсан тоглолтуудыг хүлээн авч үзэн, 1xBet The MongolZ багаа дэмжээрэй!

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу