Дартсын домог Паул Лим Монголд ирлээ

“Дартс фестиваль” тавдугаар сарын 14-нд эхэлнэ

Дэлхий дахинд төдийгүй Монголд улам эрчимтэй хөгжиж буй дартсын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” энэ сарын 14-нд Монгол Улсад эхлэх гэж байна.

Тус арга хэмжээнд гадаадын олон шилдэг тамирчин оролцохоор Улаанбаатарт ирж байгаа бөгөөд тэдний нэг нь дартсын ертөнцийн домогт тоглогч, Сингапурын алдарт тамирчин Паул Лим юм.

40 гаруй жил дэлхийн тавцанд өрсөлдсөн тамирчин

72 настай Паул Лим нь PDC, BDO, WDF зэрэг дартсын томоохон холбоодын тэмцээнд 40 гаруй жилийн турш өрсөлдсөн туршлагатай.

Түүнийг дартсын спортынхон дэлхий даяар домогт тамирчин хэмээн хүлээн зөвшөөрдөг. Сингапураас гаралтай тэрээр 70 гарсан ч өнөөдрийг хүртэл тэмцээнд оролцож, спортын өндөр идэвхээ хадгалсаар байна.

Монголын дартсын хөгжилд чухал үйл явдал

Паул Лим шиг дэлхийн хэмжээний тоглогч Монголд ирж байгаа нь дартсын спортыг сонирхогчид, тамирчдын хувьд онцгой үйл явдал болж байна.

“Дартс фестиваль” нь зөвхөн тэмцээн бус, дартсын спортыг олон нийтэд илүү ойртуулах, шинэ сонирхогчдыг татах, Монголын тамирчдад олон улсын шилдгүүдээс туршлага судлах боломж олгох арга хэмжээ болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу