Дорнодод суурьшлын бүсэд орж ирсэн 4 баавгайг 18 цаг тууж, аюулгүй газар хүргэжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт хүн, малын суурьшлын бүсэд орж ирсэн нэг эвш, гурван бамбаруушийг аюулгүй газарт гарган, амьдрах орчинд нь буцаан хүргэжээ.

Баавгайнууд наймдугаар сарын 31-нд Баян-Уул сумын 2-р багийн нутаг дахь “Өвөр шар хөв” гэх газарт орж ирсэн байна. Тэднийг суурьшлын бүсээс гаргах ажиллагаа нийт 18 цаг үргэлжилж, 57 км зам туулжээ.

Баавгайнуудыг зөөлөн тууж, замд нь амраасан байна

Уг ажиллагаанд Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид, Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох байгууллагын ажилтнууд болон нутгийн иргэд хамтран оролцсон байна.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу баавгайнуудыг хүч хэрэглэхгүйгээр зөөлөн тууж, байгалийн амьдрах орчин руу нь чиглүүлжээ.

57 км замд дөрвөн удаа амраажээ

Баавгайнуудыг хол замд ядраахгүй байх үүднээс ажиллагааны үеэр нийт дөрвөн удаа, нэгээс хоёр цагийн хугацаанд амраасан байна.

Ийнхүү нэг эвш, гурван бамбаруушийг суурьшлын бүсээс холдуулж, хүн болон зэрлэг амьтанд эрсдэл учруулахгүйгээр аюулгүй амьдрах орчинд нь хүргэжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу