Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн энэ удаа Тажикистаны Душанбе хотод үргэлжлэх гэж байна.
Ирэх сарын 1-нд эхлэх Душанбегийн “Их дуулга” тэмцээнд нийт 34 орны 255 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдахаар Тажикистаныг зорино.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн
- 48 кг: Ж.Анударь
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
- 70 кг: У.Анужин
- -78 кг: О.Хүслэн
- +78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн
- 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал
- 66 кг: Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж
- 73 кг: Л.Анхзаяа
- 81 кг: О.Шинэбаяр, Г.Батсугар
- -100 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун
- +100 кг: Ө.Пэрэнлэйжамц
Б.Ганхайч удаан завсарласны дараа дахин дэвжээнд гарна
2025 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ганхайч өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш анх удаа албан ёсны тэмцээнд оролцох гэж байна. Тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн “Их дуулга” тэмцээнд түрүүлж байсан тул энэ удаагийн барилдаан ч онцгой анхаарал татаж байна.
Мөн олон улсын хэмжээний мастер Ж.Анударь алт, Б.Эрдэнэбаяр мөнгө, Э.Ариунболд, Д.Номинзул нар хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Тухайн үед Монголын баг нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлж байв.