Э.Ариунтунгалаг Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Цанын спортын олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг “FIS Roller Ski Championships Overall” дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

“FIS Roller Ski Asian Championships” гүйлтийн цанын шигшээ Азийн цомын тэмцээн Тайланд Улсад энэ сарын 3–7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.

Монголын тамирчид эхний өдөр уралдлаа

Тэмцээний эхний өдрийн 12.5 км-ийн тэшилтийн зайн уралдаанд Монголын тамирчдаас:

  • Б.Ачбадрах — 4 дүгээр байр
  • О.Золбаяр — 14 дүгээр байр
  • Э.Ариунтунгалаг — 4 дүгээр байр
  • Б.Номин-Эрдэнэ — 9 дүгээр байр эзэлжээ.

Улмаар Э.Ариунтунгалаг тэмцээний нийлбэр дүнгээр мөнгөн медалийн болзол хангасан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу