Европын Холбоо эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа ч 2027 оны эцэс гэхэд Оросоос импортлох хийн хэмжээг тэг болгохоор зорьж байна. Энэ талаар Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдэв.
Түүний хэлснээр, дөрвөн жилийн өмнө Европын хэрэглэж байсан хийн 45%-ийг Оросоос нийлүүлдэг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 12% болж буурчээ. Харин 2027 оны эцэс гэхэд бүрэн тэг болно гэж тэр мэдэгдсэн байна.
Эрчим хүчний хямрал болон эрчим хүчний өндөр үнэ үргэлжилж байгаа ч Оросын хийнээс татгалзах бодлого хэрэгжинэ гэж Европын Комиссын тэргүүн онцолжээ.
“2-р сарын сүүлээс хойш хийн үнэ 140%-иар өссөн. Дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Иран дахь дайн эхэлснээс хойш импортын чулуужсан түлш Европт нэмэлтээр 100 тэрбум еврогийн зардал учрууллаа. Гэтэл үүний төлөө нэг ч нэмэлт молекул эрчим хүчний нөөц аваагүй” гэж фон дер Ляйен хэлжээ.