ФИБА 3х3-ын 2026 оны дэлхийн аварга Польшид болно

Сагсан бөмбөгийн ФИБА 3х3-ын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш Улсын Варшав хотод зохион байгуулагдана. Тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 1-6-ны өдрүүдэд болохоор товлогджээ.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар дараагийн дэлхийн аваргад оролцох гэж байна. Энэ удаагийн бүрэлдэхүүнд МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, МУГТ Н.Нандинхүсэл, ОУХМ Э.Нарангоо нар багтах юм.

Манай багийн шилдэг хамгаалагч, МУГТ Мөнхсайханы Цэрэнлхам зодог тайлсан бол МУГТ Б.Ариунцэцэг бага зэргийн бэртэлтэй байгаа аж.

Эрэгтэй багийн хувьд дэлхийн аваргад оролцох эцсийн бүрэлдэхүүн одоогоор бүрэн тодроогүй байна.

Монголын эмэгтэй баг дахин медалийн төлөө өрсөлдөнө

2025 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй 3х3 баг Варшавт болох тэмцээнд өндөр хүлээлттэй оролцоно. Сүүлийн жилүүдэд Монголын 3х3 сагсан бөмбөг олон улсын тавцанд тогтвортой амжилт үзүүлж, дэлхийн шилдэг багуудын нэг гэдгээ баталсаар байгаа юм.

ФИБА 3х3-ын 2026 оны дэлхийн аварга нь Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд өмнөх амжилтаа ахиулах, дэлхийн аваргын төлөө дахин хүч сорих чухал тэмцээн болохоор байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу