Францад Эбола халдварын анхны тохиолдол бүртгэгдэв

Францад Эбола вирусийн анхны халдвар илэрч, өвчтөнийг тусгаарласан байна. Уг халдвар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд оролцож байсан эмчээс бүртгэгдсэн аж.

Францын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, өвчтөнийг оношлохоос өмнө тусгаарласан аж. Түүний холбоо баригсад тодорхойлогдож байгаа бөгөөд нийт хүн амд халдвар тархах магадлал багатай гэж мэдээлсэн. Вирус хүндрэл үүсгэх, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй боловч зөвхөн өвчтөний цус, хөлс, шээсээр дамжин тархдаг учраас амархан тархдаггүй. Эбола халдвар Конгод анх илэрснээс хойш таван долоо хоногийн дотор нас баралтын тоо 267-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 1000-аас даваад байна. Хөрш Уганда улсад Эболагийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 20 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу