Газрын тосны үнэ уруудав: Urals 10 хувиар хямдарчээ

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ даваа гаргийн өглөө буурсан байна. Арваннэгдүгээр сарын 9-ний өглөөний арилжаагаар ирэх нэгдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны фьючерс үнэ 0.57 хувиар доошилж, нэг торх нь 97.76 ам.доллар болжээ.

Мөн WTI маркийн газрын тос 0.11 хувиар хямдарч, торх тутамдаа 90.73 ам.долларт хүрсэн байна. Харин ОХУ-ын Urals маркийн газрын тосны үнэ 10 хувиар унаж, нэг торх нь 76.85 ам.доллар болжээ.

Вашингтон, Техраны хэлэлцээ үнэд нөлөөлөв

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump мөргөлдөөнийг зогсоох талаар Вашингтон, Техраны хооронд үргэлжилж буй зөвлөлдөх уулзалтад мэдэгдэхүйц ахиц гарсан гэж мэдэгдсэн нь үнийн бууралтад голлон нөлөөлсөн байна.

АНУ, Ираны шууд бус хэлэлцээнд зуучилж буй гол орнуудын нэг нь Катар юм. Тус улсын Эмир Sheikh Tamim bin Hamad Al Thani арваннэгдүгээр сарын 6-нд Donald Trump-тай уулзаж, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг бууруулах дипломат хүчин чармайлтын талаар ярилцжээ.

Саудын Арабт халдлага болсон тухай мэдээлэв

Дипломат хэлэлцээ урагшилж байгаа ч бүс нутгийн геополитикийн эрсдэл арилаагүй байна. Ням гарагт хуситууд Saudi Aramco компанийн Эр-Рияд дахь оффист халдсан хэмээн мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан Эр-Рияд хот, Нажран муж, мөн Зүүн мужийн Даммам, Эль-Ахса, Букайк хотод аюулын эрт сэрэмжлүүлэх системийг идэвхжүүлсэн байна. Удалгүй эрх баригчид аюул өнгөрснийг мэдээлжээ.

Ормузын хоолойд хоёр хөлөг минад өртсөн гэв

Ормузын хоолойн орчимд ч нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байгаа аж. Ираны Хувьсгалт гвардын корпусын мэдэгдсэнээр, тус улсын зөвшөөрөөгүй чиглэлээр хоолойг нэвтрэхийг оролдсон хоёр хөлөг онгоц минад өртөж, гал гарсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу