Хойд Солонгост Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайхыг хориглов

БНАСАУ-д удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайхыг хориглосон шинэ хууль батлагдсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээлснээр Ким Жон Ун охиноо залгамжлагчаараа бэлтгэж байгаа бөгөөд сүүлийн үед Ким Жү Э олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, нийт 60 гаруй удаа олны өмнө гарсан байна.

Хатуу шийтгэл оногдуулна

Шинэ журмын дагуу Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайсан иргэдийг хатуу шийтгэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр зөрчил гаргасан тохиолдолд үсийг нь хусаж, зургаан сарын хугацаанд албадан хөдөлмөрийн лагерьт хорих арга хэмжээ авах аж.

Загварын хязгаарлалт үргэлжилж байна

Тус улсад зөвхөн үсний засалт төдийгүй хувцаслалттай холбоотой олон төрлийн хориг үйлчилдэг. Үүнд:

  • Ханцуйгүй цамц
  • Жинсэн өмд
  • Үрчлээ нугалаагүй өмд
  • Гадаад бичигтэй футболк
  • Гар цүнх

Мөн эмэгтэйчүүдэд урт задгай үс, шорт, бие барьсан хувцас өмсөхийг хориглодог талаар мэдээлжээ.

Эдгээр хязгаарлалтыг капиталист соёлын нөлөөллөөс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг гэж эх сурвалжууд тайлбарласан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу