“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор наадамчин олон, зорчигчдод зориулан нийтийн тээврийн зарим чиглэлийг үнэ төлбөргүй үйлчилгээнд гаргажээ.
МУБИС-Хүй долоон худаг чиглэлд 11 автобус үйлчилж байна
Арга хэмжээний үеэр нийтийн тээврийн Хүй7:2 буюу “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд нийт 11 автобус үнэ төлбөргүй зорчигч тээвэрлэж байна.
Ингэснээр Хүй долоон худаг руу зорчих иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой болжээ.
Авто зогсоолоос богино эргэлтийн автобус явна
Мөн Хүй долоон худгийн авто зогсоолоос арга хэмжээний талбай руу БЭ:7 буюу “Авто зогсоол-Хүй 7 худаг” чиглэлийн богино эргэлтийн автобус наадамчин олонд үйлчлэх юм.
Энэ нь хувийн автомашинаар ирсэн иргэдийг зогсоолоос арга хэмжээний бүс рүү илүү хялбар хүргэх зорилготой байна.
Зорчигч урсгал нэмэгдсэн тул богино эргэлт гаргажээ
Хүй долоон худаг чиглэлийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Хүй7:2 чиглэлийн автобусуудыг 5 шараас Хүй долоон худаг руу богино эргэлтээр ажиллуулж эхэлжээ.
Харин МУБИС-иас ирэх зорчигчид 5 шар хүртэл М:1 чиглэлийн автобусанд сууж, тэндээс Хүй долоон худаг руу богино эргэлтийн автобусанд шилжин зорчих боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
