Монголын рок хөгжмийн түүхэнд өөрийн тод мөрөө үлдээсэн “Хурд” хамтлаг байгуулагдсаны 35 жилийн ойгоо угтан тайзны урлагийн томоохон шинэ бүтээл хэрэгжүүлэхээр болжээ.
Тус хамтлагийн санаачилгаар Монголд анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний “Норсон зүрх” мюзиклийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Шинэ бүтээл нь дотоодын тайзнаас хальж, олон улсын үзэгчдэд хүрэх зорилготой. Төслийн урт хугацааны төлөвлөгөөнд “Норсон зүрх” мюзиклийг Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглохоор тусгасан байна.
Ийнхүү “Хурд” хамтлагийн 35 жилийн ой зөвхөн дурсамж, тоглолтоор хязгаарлагдахгүй, Монголын тайзны урлагт шинэ хэлбэр, шинэ цар хүрээ авчрах бүтээлээр үргэлжлэхээр болжээ.
Төслийн Монгол баг:
- Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
- Ерөнхий продюсер: Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин
- Продюсер: Ж.Өнөрмаа, ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер
- Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул, “Хурд” хамтлаг
- Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн, “Про” театрын найруулагч, жүжигчин
- Уран сайхны удирдаач: Б.Анхбаатар, “Про” театрын найруулагч, жүжигчин
- Хөгжмийн найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат
- Зохиолч: Х.Чойдогжамц
- Зөвлөх: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар