Нийслэлийн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тохиож буй “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д оролцогчид худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэгт үйлчлүүлэх боломжтой болно. Харин ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглосон байна.
Хотын удирдлага наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлаг, худалдаа, үйлчилгээ гэсэн хоёр үндсэн хэсэгтэй найман секторт хуваажээ. Эдгээр секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
“А” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн;
“B”, “C”, “D”, “E” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
“F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
“G”, “H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
Өнөөгийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 цэг буюу нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байгааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.