“Icetop” хамтлаг Аавуудын өдрөөр “Шүтээн минь” тоглолтоо зохион байгуулна

Монголын хип хоп урлагийг үндэслэгчдийн нэг болох “Icetop” хамтлаг 2025 оны наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэндШүтээн минь” нэртэй томоохон тоглолтоо зохион байгуулахаар боллоо. Энэхүү тоглолт нь “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд жинхэнэ гудамжны хип хоп соёл, эрч хүч, шүүлтүүргүй хэмнэлийг мэдрүүлэх уур амьсгал бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Тоглолтын онцлох зүйлс:

  • Америкийн алдарт “Old School” хип хоп хамтлаг “Onyx” тусгай зочноор оролцоно.
  • Бүтэн 6 цагийн турш үргэлжлэх тоглолтод “Icetop” хамтлагийн сонгодог хит болон шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ.
  • Талийгаач Б.Оргил-Эрдэнэ, Э.Хатанбаатар нарт зориулсан дурсамжит мөчүүдийг хиймэл оюун ухаанаар сэргээн, шүтэн бишрэгчидтэй уулзуулах технологийн туршилт хийгдэнэ.
  • Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтарсан шинэ уран бүтээл тоглолтод анх удаа цацагдана.
  • “Skin” энтертайнментаас найруулгаар ажиллаж, шинэ уур амьсгал, бүтээлч хандлага нэвтрүүлнэ.

Хамтлагийн гишүүн С.Чулуунбаатар хэлэхдээ:

“Бид энэ тоглолтод маш их ач холбогдол өгч, урт хугацаанд бэлтгэж байна. Тоглолт цагтаа эхэлж, 25 хит дуугаа дуулна. Мөн шинэ бүтээлүүдээ наадмын дараагаар цацах болно” хэмээн онцоллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу