Тернате арлын орчимд болсон хүчтэй чичирхийлэл хүний аминд хүрэв
Индонезын Тернате арлын эрэг орчимд өнөөдөр үүрээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас нэг хүн амиа алдсан байна.
Албан мэдээллээр, Сулавеси мужид 70 настай эмэгтэй нурангид даруулж нас баржээ. Мөн газар хөдлөлтийн үеэр өөр нэг хүн барилгаас үсэрсний улмаас хөлөө хугалсан талаар тус улсын үндэсний мэдээллийн “Antara” агентлаг дамжуулсан байна.
Газар хөдлөлтийн голомт Тернате арлаас 120 км-ийн зайд бүртгэгджээ
Чичирхийллийн голомт нь Индонезын хойд хэсэгт орших Малуку мужийн Тернате арлаас ойролцоогоор 120 километрийн зайд, 35 километрийн гүнд бүртгэгдсэн байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа АНУ-ын Цунамигийн анхааруулгын төвөөс голомтоос 1000 километрийн радиуст орших эрэг орчмын бүсүүдэд цунами үүсэх эрсдэлтэй талаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Хэд хэдэн улсын эрэгт цунами үүсэх эрсдэл анхаарал татав
Анхааруулгад Индонез, Филиппин, Япон, Тайвань, Малайзын эрэг дагуу 0.3 метр хүртэл өндөртэй цунами үүсэх магадлалтай гэж дурдсан байна. Гэвч хоёр цагийн дараа уг сэрэмжлүүлгийг албан ёсоор цуцалжээ.
Оршин суугчид сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй чичирхийлэл гэж ярив
Тус бүс нутаг газар хөдлөлт байнга тохиолддогоороо танигдсан ч энэ удаагийн чичирхийлэл онцгой хүчтэй байсныг оршин суугчид онцолж байна. Зарим иргэн BBC агентлагт ярилцлага өгөхдөө энэ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд мэдэрсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан гэжээ.
Байгалийн гамшиг үнэхээр аймшигтай юм